card

Галын дохиоллын систем

Манай компани нь үйлдвэрлэл, үйлчилгээ, агуулах, оффис, орон сууц, зочид буудал, эмнэлэг зэрэг бүх төрлийн барилга объектуудад зориулагдсан галын дохиоллын системүүдийг нийлүүлэх болон угсралт суурилуулалтын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна.

Уламжлалт хаяглагчгүй галын дохиоллын систем: Уламжлалт галын дохиоллын систем нь галын дохиоллын мэдрэгчүүдийг хэд хэдэн бүсэд хувааж зохион байгуулсан байдаг. Аль нэг мэдрэгч ажилласан тохиолдолд аль бүсэд гал гарсан болохыг хэрэглэгч мэдэх боломжтой.

Хаяглагддаг галын дохиоллын систем: Хаяглагддаг галын дохиоллын систем нь уламжлалт галын дохиоллын системээс илүү ухаалаг бөгөөд системд ашиглагдаж байгаа утаа, дулаан мэдрэгч, шугаман мэдээлэгч, гар мэдээлэгчид, дохиологчид нь өөрийн гэсэн хаягтай бөгөөд олон төрлийн зонуудад хуваах боломжтой. Гал гарсан байршлыг мэдрэгчийн хаягаар илүү хурдан мэдээх боломжийг олгодог. Мөн гал унтраах, BMS /Building Management System/ болон бусад системтэй хоршиж ажилладаг давуу талтай.

Бие даасан ухаалаг галын дохиоллын систем: Уламжлалт галын дохиоллын системтэй хоршиж ажиллах боломжтой орчин үеийн ухаалаг шийдэл. Ухаалаг утаа мэдрэгч нь бие дааж эсвэл бусад галын дохиоллын системтэй хоршиж ажиллах бөгөөд гэрийн WiFi утасгүй интернэтийн сүлжээнд холбогдох бөгөөд гал гарсан тохиолдолд хэрэглэгчийн гар утсанд суулгасан программд мэдээлэл очих болно. Хэрэв та зуслан эсвэл 2 дахь байрныхаа галын аюулгүй байдлыг хангахыг хүсвэл мөн байнга аялдаг, гадаад оронд амьдардаг бол гэр орондоо санаа зовохгүй байж болно.

Та бидэнтэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл info@tetslink.com хаягаар хандана уу.        

Холбоо